Кэндогийн талаар өгүүлэх нь


Кэндо нь хөгжлийнхөө явцад янз бүрийн зорилгоор ашиглагдаж иржээ. Кэндогоор шинээр хичээллэгсэд өөрсдийн гэсэн хийх гол шалтгаанаа олж авдаг бөгөөд өнөөдөр кэндогийн зорилго нь “кэйко” дасгал хийж буй хүний оюун санаа болон эрүүл саруул бие бялдрын хөгжлийн төлөө гэж хэлж болох юм. Өнөөдөр японд 4,5 сая хүн кэндогийн дэвжээ “дожо” болон сургууль, ажлын газар мөн цагдаагийн газруудад кэндогоор хичээллэж байна.
Өнөө үед кэндо нь шинай хэмээх хулсан сэлэм ашиглан өрсөлдөгч талынхаа хүнийхээ тусгай цэг рүү цохиж тулалддаг сэлэмийн урлаг болон хөгжиж байгаа билээ. Кэндо нь энэ чанараараа магадгүй орчин үеийн спорт мөн юм. Хэдийгээр орчин спорт гэж хэлж болох авч бид эртнээс уламжлагдан ирсэн кэндогийн зүрх сэтгэлийг хадгалж авч үлдэх ёстой. Кэндо нь “ялалт боло аврал, ялагдал бол үхэл” гэсэн үндсэн үзэл санаатай байжээ. Хэдийгээр энэ үг өнөө үед үгчилэн биелдэггүй боловч энэхүү үзэл санаа нь бие, сэтгэл болон нийгмийн хөгжил бүхий чадварлаг хүнийг бий болгох гэсэн кэндогийн дасгал сургуулилтанд чухал чиг хандлагыг бий болгоход ач тустай юм.
Доор дурдсан зүйлс таныг кэндогийн дасгал сургуулилтыг ойлгоход магадгүй тус нэмэр болж болох юм.
1) Дожо буюу дэвжээнд ямар нэгэн найз нөхдийн уур амьсгалыг бий болгохгүй байх. Хэрвээ та мэн буюу баг өмссөн л бол өрсөлдөгч талын хүнээ өөрийн дайсан мэт үзэх ёстой бөгөөд кэйко нь зөвхөн хоёр хүн хоорондоо тулалдах боломжийг олгодог юм.
2) Кэндо хийж буй хүн бүр өөрийн гэсэн арга барил кэндогийн философитой байдаг бөгөөд энэ нь хамт хичээллэгсэдийнхаа дунд эвтэй найртай байх үндсэн үндэс болдог.
3) Кэйког өөрийнхөө бүхий л зүрх сэтгэл “кихакү”, биеийн хүч болон арга техник хослуулан хийх ёстой.
4) Кэйко бүр мөн кэйко хийж байгаа цохилт бүрээ өөрт оногдсон цорын ганц завшаан гэж бодох ёстой.
5) Кэйко хийж байхдаа өөрийгөө сайн хөгжүүлэхийн тулд маш их хичээх хэрэгтэй.
6) Өөрийн кэндогийн чадвараа үргэлж нэмэхэд анхаарах ёстой.
Кэндогоор анх хичээллэж эхлэхэд танд хэзээ сайжрах юм бол гэсэн эргэлзээ, үл итгэл төрж магадгүй ч, тулгарч буй бэрхшээл, өөрт байгаа сул талаа бага багаар танин мэдэж давж явсанаар та дасгал сургуулилтаас өөртөө итгэх итгэл, өөрийнхөө тухай олон зүйлийг ойлгон дасгал чинь нэг мэдэхэд хамгийн дуртай зүйл чинь болох болно. Кэндогоос сурч, ойлгож буй олон зүйл мөн тулгарах бэрхшээл бүрээс та суралцсаар хэсэг хугацаа өнгөрөхөд таны тулааны ур чадвар эрс мэдэгдэхүйц сайжирсан байна. Кэндог сурхад хамгийн гол нь тууштай хичээллэе гэсэн хүсэл зориг , түүнийг гүйцэлдүүлэх хувийн зохион байгуулалт хэрэгтэй.
Кэндогийн түүх
Гэнжи болон Хэйкэгийн угсааны үе- Кэндогийн үзэл санааны үндэс
10-р зуунд одоогийн Токиогийн ойролцоо бүс болох Кантод морьтонгууд буюу “Цувамоно”, “Мононофу” болон самурайн бүлэг анх үүсэн бий болжээ. Эдгээр бүдүүлэг бүлэгүүд нь өөрсдийн гэр бүлийнхээ манлайлагчдаас бүрддэг бөгөөд ингэснээр дайчид болон тариачид өөрийн гэсэн нэгдсэн бүлэг хамт олныг үүсгэн байгуулсан билээ. 12-р зуунаас эхлэн эдгээр бүлэгүүдэд өөр гадны хүмүүс ч гэсэн хамтрэх болж “иеноко” буюу “родо” гэсэн газар түрээслэгч буюу хамжлага ард мөн олон хэргэм бүхий ноёдууд үүсэн бий болжээ. Гэнжи болон Хэйкэгийн угсаа нь дээрх бүлгүүдийн нэгэн адил юм.
Японы цэргийн үзэл санаа болох “Бушидо” буюу “самурайн замнал”-ын үндэс суурь нь энэ үеэс улбаатай. Мононофү анхлан шударга ёс, бусдыг хүндэтгэх үзэл, эр зориг болон ичгүүр шившигийг чухалчлан үзсэн ёс суртахууны бичигдээгүй хуулийг бий болгожээ. Дайны талбар дээр Монофү морин дээрээсээ нум сумаар маш сайн харвадаг байсан бөгөөд дайсантайгаа ямагт нүүр тулахад бэлэн маш зоригтой байдаг байжээ. Мөн Мононофү дайсныгаа алахын тулд унасан морийг нь эхлээд унагаж гэмжээх, дайснаасаа зугтан дайжих зэрэг хулчгар үйлдлүүдийг ихэд жигшдэг байжээ. Мононофү эмэгтэйчүүдийг хүндэтгэн үзэж, тэднийг анхаарч халамжилдаг байсан. Тэрээр доромжлол хүлээснээс үхсэн нь дээр гэж үздэг байжээ.
Хэйкэ буюу Тайрагийн угсаа ноёрхол 1185 онд Гэнжи болон Минамотогийн угсааны ноёд шинээр шёогунчлалын ноёрхолыг тогтоосноор унасан билээ. Энэ үеэс эхлэн самурайн хүч чадал, нэр нөлөө товойн гарч ирсэн бөгөөд Мононофүгийн үүсгэн бий болгосон хатуу чанга ёс суртахууны хэм хэмжээ болон сэтгэл санааны байдлыг нэгтгэсэн тулааны арга барил нь ч гэсэн мөн хөгжсөөр байжээ. Эцсийн дүндээ эдгээрээс “самурайн замнал” үүсэн бий болсон бөгөөд дундад зуунд самурайн урлагийг цаашид хөгжин дэвжих бүрэн бололцоог олгожээ. Ялангуяа Мурамачи Шёогуны(1336-1573) үе нь улангассан дайн тулаан цаг ямагт болж байснаараа Японы түүхэнд хамгийн хатуу ширүүн үе байжээ.
Дайны үеийн улс гүрнүүд (1467-1568)
Нийслэл Киотогийн мөхлөөс үүдэлтэй Шёогуны залгамжлагчдын хооронд болсон маргаан буюу Онины дайн нь Дайны үеийн улс гүрнүүд гэж нэрлэгдэх зуун жилийн дайны эхлэл болсон юм. Энэ үед болсон дайн тулаанууд нь ихэнхдээ хамжлага ардын хооронд болдог байсан ба зөвхөн жад, нум сум, үхэр буу хэрэглэдэг байжээ. Хэдийгээр бүлэгээрээ дайтдаг ч дайсантайгаа нүүр тулан ирэхэд тэдний ялах, ялагдах эсэх нь хувь хүн бүрийн тулааны арга мэхээс шууд хамаарах юм. Дайсандаа амархан дийлэгдэхгүйн тулд цэргийн командлагчид нь олон төрлийн тулааны арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай байлаа.
Энэ эрин үед гурван төрлийн сэлмийн урлаг тодрон гарч ирсэн байна.
1. Тэншин Шодэн Шинторюү (Лизаса Чойсай анх үүсгэн байгуулсан)
Залгамжлагч шавь нь: Цукамото Бокүдэн
2. Айсүкагэрюү (анхлан Айсү Икосай үүсгэн байгуулсан)
Залгамжлагч шавь нь:
Ками Изүми, Исэ-но-ками Хидэцүна
Ягю Сэкишүсай
Марүмэ Курандо
3. Итторюү (анхлан Чүүжоо Хёого үүсгэн байгуулсан)
Залгамжлагч шавь нь: Итоо Иттоосай
Хэдийгээр сэлмийн урлагийн олон мастерүүд байсан ч Лизаса, Айсү болон Чүүжоо нарын мастерүүд хамгийн алдартай бөгөөд тулааны урлагийн хамгийн эртний мастерүүд юм. Бусад сэлмийн урлагийн мастерүүд феодал ноёдын хараат байсан бөгөөд тэдний тулааны урлагийн арга барил цаашид төдийлөн хөгжөөгүй бөгөөд тэднийг дагалдагч тэдний албат, хамжлага нар л тэдний тулааны урлагаас суралцсан байна.
Эдогийн үе (1603-1868)
Муромачигийн үеийн их үймээн самууны эцэст Япон улс Токүгава Шёогуны дор нэгдсэн нэг улс болсон бөгөөд Европоос нүүрлэж болох болзошгүй аюул, христын шашнаас эмээн баруунтай харилцах үүд хаалгаа хаажээ. Энэхүү 260 гаруй жилийн хугацааг Японы уламжлалт урлаг, соёлын салбарын хөгжил цэцэглэлтийн үе байсан гэж өнөөдөр үздэг билээ. Үүний нэг жишээ бол Кэндо юм.
Дайны үеийн улсуудын сэлэмийн мастерүүд ямар нэгэн хуяг дуулга хэрэглэдэггүй байсан бөгөөд кэйко хийхдээ тачи буюу урт сэлэм, бокүто буюу модон сэлэм хэрэглэдэг байсан ба багшаараа ката заалган ур чадвараа сайжруулахын тулд мод цохиж бэлтгэл сургуулилтаа хийдэг байжээ. Шиай буюу тэмцээний үед жинхэнэ сэлэм бокүто хэрэглэдэг байсан. Эдогийн үеэс эхлэн дожо буюу дэвжээ үүсч, шинай болон хуяг дуулганд бага багаар дэвшил гэрч ирэх болжээ. 18-р зуунаас эхлэн кэйко хийхдээ хамгаалалтын хувцас өмсөж, шинай “хулсан сэлэм” –аар тулалддаг болсон. Яг
Яг үнэндээ бол Токүгавагийн уналтын үед бүр тав, зургаан зуун сэлмийн урлагийн төрлүүд хөгжиж байжээ.
Дасгал сургуулилт хийх энэхүү шинэ арга нь амьдрал дээр жинхэнэ тулаанд хэрэгцээгүй хэмээн буруушаагдаж байв. Сэлэмийн урлагийн мөн чанар бол: тулааны талбар дээр сэлэмтэй тулалдаж байгаа үед “ ялвал амьд үлдэнэ, ялагдвал амь үрэгдэнэ” гэдэг. Иймээс ийнхүү шүүмжлэх нь аргагүй юм. Гэхдээ энэхүү засч, тохируулсан дасгал хийх арга нь ямартаа ч кэндогийн хөгжилд нэг томоохон алхам болсон.
Миямото Мусаши ба Горин-но-Шо
Миямото Мусашигийн сэлэмийн эрдэм нь Японы төдийгүй дэлхий дахины сэлэмээр тулалдагчдаас өөрийн арга барилаараа гоц ялгарч байв. Ёшикава Эйжигийн Мусаши, 1974 онд Виктор Харри англи хэл дээр гаргасан Горин-но-Шо “Таван цагирагийн ном” зэрэг номнууд нь бүхэлдээ түүний тухай юм. Эдогийн үед болж байсан хэдэн арван жилийн дайны үед амьдарч байсан Мусашигийн тухай мэдээ сэлт тийм ч их байдаггүй билээ. Хэдийгээр тийм боловч Горин-но-Шо номонд бичсэн дараах хэдэн зүйлийг та бүхэнд дэлгэе.
Мусаши нь 1584 онд төрсөн бөгөөд тулааны урлагийг аваасаа өвлөн авсан билээ. Түүний арван гурван настайдаа хийсэн анхны тулаан нь түүнд ялалтын амтыг мэдрүүлсэн бөгөөд түүнээс хойш өөрийнхөө бүхий л амьдралынхаа туршид таарсан жар эсвэл бүр түүнээс их тулаанд тэрээр ганц ч ялагдаагүй билээ. Тэрээр 1612 онд 29 настайдаа өөрийнхөө хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Сасакитай хийсэн тулаанд ялалт байгуулсныхаа дараа өөрийгөө бусдаас тусгаарлан сэлэмний үнэн мөн чанарыг олохоор сэтгэл шулууджээ. Тэрээр сэлэмийн мөн чанар, утга учрыг эцэст нь 20 жилийн дараа 50 орчим настайдаа олжээ. Горин-но-Шо ном нь Мусашиг ганцаараа бясалгаж байхдаа гаргасан сэлэмийн арга ухааныг нэгтгэсэн бөгөөд тус ном гарах үед тэрээр 60 настай байлаа. Энэхүү номондоо тэрээр өөрийнхөө тулааны стратегийн онолыг маш нарийн хэсэг хэсгээр нь гаргасан бөгөөд, мөн өөрийн амьдралын философийн тухай бичжээ. Түүний өөрийнхөө бодол санаагаа илэрхийлэн гаргасан нарийн зү тогтолтой арга мэх, амьдралд хэрэгцээтэй байдал нь англи орчуулга дээр гарсан A Book of Five Rings ном Өрнөдөд өндөрөөр үнэлэгдсэний гол шалтгаан нь болсон бөгөөд зөвхөн тулааны урлагийг ойлгохын үнэ цэнээс гадна амжилттай бизнес явуулах мөн хүн амьдралдаа амжилт бүтээлээр дүүрэн байхад түүний ном маш их ач холбогдол өгч байлаа.
Мэйжигийн үээс өнөө ү хүртэл (1868 оноос хойш)
1868 онд бүхэлт бүтэн 700 жил ноёрхосоор ирсэн цэргийн дэглэм эцэс болж, эзэн хаан Мэйжи хаант төрөө шинээр сэргээн босгосон билээ. Барууны үйлдвэрлэл хөгжсөн улсуудын жишигт хүрэхийн тулд нилээн далайцтай өөрчлөлт , шинэчлэлт хийж байсан үед кэнжицү “сэлэмийн урлаг” нь самурай нарын хэнд ч хэрэггүй нэгэн эртний зүйл хэмээгдэх болжээ. Түүнээс хойш сэлэмний урлаг, гарцаагүй доройтон унах болжээ.
Хэдийгээр тийм боловч 1887 оны дараагаас буюу эзэн хаан Мэйжигийн засаглалын үеэс Өрнөдийг ерөнхийдөө дуурайх хандлага газар авсан боловч үндэсний баялагийн шинэ бодлого, үндсэрхэг үзэл дээр суурилсан цэргийн хүч сэргэн боссон билээ. Ялангуяа 1894-1895 оны хооронд болсон Сино-Японы дайнд Япончууд ялалт байгуулсан нь Япончуудын үндэсний үзлийг өндөрт өргөсөн бөгөөд энэ үеэс эхлэн кэндо нь нэг гол хичээл болох сурагчдын биеийн тамирын хичээл болон хөгжиж сурагчдын боловсролын систем дэх нэгэн арга хэлбэр болон олны сонирхолыг татах болжээ.
1931 онд болсон Манж Чин улсын хэрэг явдал нь кэндогийн сэргэн мандалтад томоохон алхам болсон юм. Японы Манж Чин улс дахь булаан эзлэлт нь цэргийн үндсэрхэг үзэлийг батжуулсан хэрэг болсон. Кэндо нь өнөө үед хүнийг эх оронч үзэлтэй болон хүмүүжихэд нэг гол тулгуур багана болдог хэмээн маш өндрөөр үнэлэгддэг билээ.
1945 онд Дэлхийн II Дайн Япон улсын ялагдлаар эцэс болсон. Япон улс нь АНУ-ын нөлөөнд орсоноор Бүх Японы Кэндогийн Холбоо-ны үйл ажиллагааг хааж, цаашлан кэндогоор хичээллэхийг хориглоход хүрчээ. Энэхүү хориг нь Америкийн эзлэн түрэмгийллийн он жилүүдэд хүчин төгс байсаар иржээ. Үүний дараагаар 1952 онд Бүх Японы Кэндогийн Холбоо нь тулааны урлагийн хэлбэрээр бус Кэндогийн үндсэн зарчмын дор зөвхөн спорт, ёс суртахуун, дангаар болон багаар ажиллах чадварыг олгох зорилгоор байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл энэ хэлбэрээ хадгалж байгаа билээ.